• E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)
  • E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)

Help

UBEX арилжааны систем нь Улаанбаатар хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн үнэт цаасны арилжааг 24/7 хугацаанд тасралтгүй хийх боломжтой арилжааны платформ юм. Манай системээр дамжуулан дотоод болон гадаадын хэрэглэгчид үнэт цаасны захиалгаа дэлхийн хаанаас ч хэдийд ч хийж, мөнгөн хөрөнгөө удирдах боломжтой, нээлттэй арилжааны бирж юм. Арилжааны биелсэн захиалга бүрийг блокчэйн дээр бүртгэдэг тул хэрэглэгчийн арилжааны мэдээлэл болон үнэт цаасны мэдээлэл устах, дутах зэрэг эрсдэлгүй шинэ үеийн технологи дээр суурилсан цогц систем юм.

Системийн Нэвтрэх товчийг дарж Бүртгүүлэх цэсийг сонгоод Иргэн эсвэл Байгууллага-аар бүртгүүлнэ.

Иргэн бүртгүүлэх бол өөрийн мэдээллийг оруулж Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр тухайн агшинд бүртгүүлсэн и-мэйл хаягт баталгаажуулах и-мэйл илгээгдэнэ. И-мэйл дээрээсээ баталгаажуулах холбоосоор системд нэвтэрч орсноор системийн шинэ харилцагч болон бүртгэгдэнэ.

Байгууллага бүртгүүлэх бол байгууллагын заасан мэдээллийг оруулж Илгээх товчыг дарна. Мөн онлайнаар илгээсэн мэдээллийн хамтаар дараах материалуудыг UBEX оффис дээр биеэр хүргэж ирнэ. Онлайнаар бүртгүүлсний дараа 14 хоногт багтаан материалуудыг хүргэн ирсний дараа байгууллагын данс идэвхжиж шинэ харилцагч байгууллага болон бүртгэгдэнэ.

Байгууллага бүрдүүлэх материал:

1. Данс нээлгэх хүсэлт

2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. Компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

4. Дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, албан тушаал, нотариатаар гэрчлэгдсэн гарын үсэг, тамга тэмдгийн маягт (баталсан маягтыг) ЭНДЭЭС татаж авч бөглөнө үү.

5. Данс захиран зарцуулагчийг томилсон тухай Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр

6. Захиран зарцуулах этгээдийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/

Шинээр харилцагч болсны дараа Харилцагчийн мэдээлэл цэсний Баталгаажуулалт хэсэгт Түвшин 1, 2, 3-уудыг баталгаажуулна.

Түвшин 1 баталгаажуулалт: Системээс илгээсэн и-мэйл холбоос дээр дарж и-мэйл хаяг баталгаажна.

Түвшин 2 баталгаажуулалт: Данс нэмэх товч дээр дарж бүртгүүлсэн регистрийн дугаар дээрх дансны дугаараа оруулахад системээс бүртгүүлсэн дансруу хийсэн гүйлгээний утга дээрхи баталгаажуулах кодыг оруулсанаар данс баталгаажна.

Түвшин 3 баталгаажуулалт: Иргэний үнэмлэх /гадаад иргэн гадаад паспорт/-ийн зургаа илгээснээр системээс баталгаажна.

Системийн зүүн доод буланд байрлах blockchain цэсийг дарж UBEX системд арилжаа хийгдсэн бүх үнэт цаасны арилжааны мэдээллийг blockchain систем дээр хэрхэн бүртгэгдэж гүйлгээ хийгдэж байгааг харах боломжтой.

Арилжаа цэсний Анхдагч дэд цэсийг сонгон орсноор Анхдагч арилжааны захиалга авч буй Хувьцаа болон Бондын сонголт гарч ирнэ. Тухайн үнэт цаасны зүүн захын АВАХ товч дээр дарж захиалах тоо ширхгээ оруулж Захиалах товч дарна. Захиалгын жагсаалт хэсэгт захиалсан үнэт цаасны мэдээлэл харагдана.

Анхдагч арилжааны захиалгын нийлүүлэлт хийгдсэний дараа Дансны үлдэгдэл цэснээс үнэт цаасны захиалгын биелэлтээ шалгана.

Арилжаа цэсний Хоёрдогч дэд цэсийг сонгон орсноор үнэт цаасны жагсаалт Хувьцаа, Бонд сонголтоор гарч ирнэ. Захиалга өгөх гэж буй Үнэт цаасны код дээр дарж сонгосноор тухайн үнэт цаасны арилжааны график болон авах, зарах захиалгын тоо, хийгдсэн арилжааны түүх харагдана.

Авах захиалга өгөхдөө: Үнэт цаасны авах тоо ширхэг болон нэгж ширхгийг хэдээр авах ханшаа оруулж, арилжааны нөхцөлөө (GTC – өөрөө цуцлах хүртэл, Day-захиалга өгснөөс хойш 24 цаг хүртэл идэвхтэй байлгах) сонгон оруулж АВАХ товч дарна. Таны захиалга ханш тохирсон тухайн агшинд биелэх болно.

Зарах захиалга өгөхдөө: Үнэт цаасны зарах тоо ширхэг болон нэгж ширхгийг хэдээр зарах ханшаа оруулж, арилжааны нөхцөлөө (GTC – өөрөө цуцлах хүртэл, Day-захиалга өгснөөс хойш 24 цаг хүртэл идэвхтэй байлгах) сонгон оруулж ЗАРАХ товч дарна. Таны захиалга ханш тохирсон тухайн агшинд биелэх болно.

Миний идэвхтэй захиалга цэсэнд хараахан биелээгүй захиалгын жагсаалт харагдана.

Дансны мэдээлэл цэсний Үлдэгдэл дэд цэсийг сонгосноор харилцагчийн дансанд байгаа бүх үнэт цаасны үлдэгдэл болон бэлэн мөнгөний үлдэгдэл харагдана.

Дансны мэдээлэл цэсний Хуулга дэд цэсийг сонгосноор харилцагчийн гүйлгээний түүх, харилцагчийн дансны үлдэгдэл, мөнгөн хөрөнгийн мэдээг огноогоор шүүж харах эсвэл хэвлэх авах боломжтой.

Дансны мэдээлэл цэсний Үлдэгдэл дэд цэсийг сонгон Бэлэн мөнгө хүснэгтэд байрлах Орлого товч дээр дарж Мөнгөн дүн хэсэгт мөнгөн дүнгээ оруулна.

Орлого хийх товч дарснаар QPay код гарч ирэх ба тухайн банкны аппликейшнээ ашиглан орлого хийх гүйлгээгээ хийнэ.

QPay ашиглан орлого хийснээр Дансны үлдэгдэл тухайн агшинд өөрчлөгдөн харагдана.

Дансны мэдээлэл цэсний Үлдэгдэл дэд цэсийг сонгон Бэлэн мөнгө хүснэгтэд байрлах Зарлага товч дээр дарж Банкны дансаа сонгож Нийт (Авах+Шимтгэл) хэсэгт мөнгөн дүнгээ оруулж Зарлага хийх товч дарна.

Бэлэн мөнгө хүснэгтийн доод талд Хүлээгдэж буй зарлага болон Зарлагын түүх харагдана.

Ажиглах жагсаалт үүсгэснээр өөрийн сонирхож буй болон худалдан авсан үнэт цаасны мэдээллээ тусдаа жагсаалт болгон харах боломжтой.

Тухайн үнэт цаасны Код дээр дарж нэгтгэл мэдээлэл болон график арилжааны мэдээллийн баруун талд байрлах Ажиглах жагсаалтад нэмэх гэж сонгосноор тухайн үнэт цаасны мэдээллийг өөрийн ажиглах жагсаалтад /watchlist/ нэмнэ.

Өөрийн ажиглах жагсаалтыг дурын үнэт цааснуудаас сонгон үүсгэх боломжтой.

Шаардлагатай тохиолдолд Та дараах холбоосоор бидэнтэй холбогдож Тусламж авна уу.

  • Утас:
  • Имэйл: support@ubex.mn
Онлайн туслагч