• E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)
  • E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд тулгарч буй өнөөгийн хүндрэлийг сүүлийн үеийн технологийн хөгжлийг ашиглан шийдвэрлэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх

Бидний тухай

Монгол улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийхэд олон шат дамжлагтай, хугацаа, зардал их шаарддаг, онлайн системд бүрэн шилжээгүй тул гадаад болон орон нутгийн хэрэглэгчид нэвтрэхэд хүндрэлтэй зэргээс шалтгаалан зах зээлийн хөрвөх чадвар муу, хөгжил удаашралтай явсаар өнөөг хүрсэн билээ.

Өнөөгийн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан дээрх хүндрэлийг шийдвэрлэх бүрэн боломж байгаа бөгөөд манай компани нь Хөрөнгийн зах зээлд зориулсан цогц шийдэл бүхий үнэт цаасны арилжааны UBEX платформыг хөгжүүлж энэхүү олон шат дамжлаг, зуучлагчдыг багасгаж, хугацаа хэмнэсэн, арилжааны зардлыг бууруулсан, орон зайн хязгаарлалтыг шийдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Уг платформоор дамжуулан дэлхийн аль ч өнцгөөс зах зээлд оролцогчид 24 цагийн турш данс нээлгэх, өөрийн үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн дансаа удирдах зэрэг бүхий л үйлчилгээг нэг системээр дамжуулан авах боломжтой болж байгаа юм Ингэснээр зах зээлд нэвтрэхэд илүү хялбар, зардал багатай болж оролцогчдын тоог тэлснээр арилжааны хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ААН-үүдийн хувьд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх ажлаа олон улсын хэмжээнд илүү өргөн цар хүрээтэй хийх боломжтой болох зэрэг олон давуу талыг авчрах юм. Дэлхий биржүүдийн чиг хандлага ч технологийн хөгжлийг ашиглан үйлчилгээний хүртээмж, үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч буй бөгөөд Улаанбаатарын Хөрөнгийн Бирж нь олон улсын энэ чиг хандлагыг даган Монголын анхны бүрэн онлайн бирж болж, хөрөнгийн зах зээлд томоохон хөгжил дэвшлийг авчрахаар зорьж байна.

Бүтэц зохион байгуулалт харах

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Компани Үнэт цаасны тухай хуулийн 24.1.11-д заасны дагуу Үнэт цаасны арилжаа эрхлэх зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг эрхэлнэ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

• Үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны арилжааг зохион байгуулах

• Бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны үйл ажиллагаа;

• Тооцооны үйл ажиллагаа;

• Тогтоосон журмын дагуу үнэт цаасны арилжаа зохион байгуулах зорилгоор тодорхой эд хөрөнгийг төлбөртэй ашиглуулах;

Давуу талууд

Дэлхийн хаанаас ч арилжаанд оролцох боломж

Блокчейн дээр тулгуурласан шинэ аюулгүй технологи

Данс нээх, арилжаанд оролцох, дансаа удаирдах хялбар гарц

Үнэт цаас гаргах, үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийн төгс шийдэл

Дундын зуучлагчгүй 24/7 цагаар хийгдэх тасралтгүй арилжаа

Шимтгэл, хураамж хамгийн бага