• E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)
  • E-UKHU-001 +0.00% ( +0.000)
  • HUB_001 +0.00% ( +0.000)

Үнэт цаасны бүртгэл

Бэлтгэл ажил хангах үе шат

1-р алхам

IPO хийж хөрөнгө татан төвлөлрүүлэх болон биржид бүртгүүлэх хүсэлтэй ААН-үүд хөрөнгө татан төвлөрүүлэх шаардлага, хэмжээ, олон нийтэд санал болгох хувь зэрэг урьдчилсан судалгааг хийж андеррайтерын компанид хандана.

2-р алхам

Андеррайтерын компанийг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулна.

3-р алхам

Андеррайтерын компани компанийн нөхцөл байдалд шинжилгээ хийх, Хөрөнгө оруулагчдад танилцуулах “ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА /prospectus/-ыг бэлтгэж, дараах шаардлагатай дүгнэлт материалыг мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудаар гаргуулан хавсаргана.

  • a. Аудитын дүгнэлт
  • b. Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ
  • c. Хуулийн дүгнэлт

Бүртгүүлэх үе шат

4-р алхам

Санхүүгийн Зохицуулах Хороо болон Улаанбаатарын Хөрөнгийн биржид IPO гаргах хүсэлтээ хүргүүлэх ба дээрх 2 байгууллагаас холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлж, нийтэд арилжаалах үнэт цаас гаргах эсэх тухай зөвшөөрөл өгнө.

Хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө татах үе шат

5-р алхам

Хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдахаар сурталчилгааны /Road show/ ажил явагдана.

6-р алхам

Хөрөнгө оруулагч заасан хугацаанд худалдан авах захиалгаа програмд оруулна.

Бүртгэлийг дуусгах, арилжаа эхлүүлэх үе шат

7-р алхам

Захиалга авах эцсийн өдөр татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ СЗХ-оос тогтоосон амжилттайд тооцох хэмжээнд хүрсэн тохиолдолд СЗХ-оос хуваарилалтыг хийх, хоёрдогч зах зээлийн арилжаа эхлүүлэх зөвшөөрлийг авч, арилжааг эхлүүлнэ.

Хамгийн багадаа 1 жилийн хугацаанд тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байх

Үйл ажиллагаанд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг авсан байх

Компанийн хувьцааны 20%-аас багагүй хэсгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн байх

ОролцогчЧиг үүрэг
Үнэт цаас гаргагч
  • - Бизнесийн суурь төсөл, судалгааг хийх
  • - Компанийн эрх бүхий этгээдээс Андеррайтертай зөвшилцөн олон нийтэд үнэт цаасыг нээлттэй арилжаалах үнэт цаасны хэмжээ, нэгж үнэ зэргийг тусгасан шийдвэр гаргах
  • - Хөрөнгө оруулагч, зохицуулах байгууллагаас шаардсан мэдээллийг гарган өгөх
Андеррайтер
  • - Үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх
  • - Хууль, аудит, үнэлгээний байгууллагыг сонгоход дэмжлэг үзүүлэх
  • - Хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг танилцуулах
  • - Үнэт цаасны захиалга авах
Улаанбаатарын Хөрөнгийн бирж
  • - Үнэт цаасны танилцуулгыг хянах
  • - Үнэт цаасыг бүртгэх
  • - Арилжааг зохион байгуулах
Санхүүгийн Зохицуулах Хороо
  • - Үнэт цаасны танилцуулгыг хянаж, үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл өгөх
  • - home-bond-resp-t-td4-2-b